Зарлал

Зөвшөөрлийн шалгалтын тэмдэгтийн хураамжийн данс өөрчлөгсөн тул энд дарж үзнэ үү. 


Зөвшөөрлийн шалгалтын хуваарь

2014 оны нэгдүгээр улирлын шалгалтын хуваарь

2014 оны хоёрдугаар улирлын шалгалтын хуваарь

2014 оны гуравдугаар улирлын шалгалтын хуваарь

2014 оны дөрөвдүгээр улирлын шалгалтын хуваарь


2014 оны зөвшөөрлийн цахим шалгалтын сургалтууд


Зөвшөөрлийн шалгалтанд хэрхэн орох вэ?

Алхам 1.Шалгалтанд бүртгүүлэх

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн вэб www.chd.moh.mn сайт руу орж эхлэл хуудсан дээр байрлах ЛИЦЕНЗИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ’’ гэсэн цонхыг  дарна. Эсвэл  www.license.moh.mn рүү орж гарч ирсэн цонхны баруун дээр байрлах “Хүсэлт илгээх” гэсэн улаан товчин дээр дарж мэдээллээ үнэн зөв бөглөөд “Хүсэлт илгээх” гэсэн товчийг дарснаар бид таны хүсэлтийг хүлээн авах болно.

Алхам 2.

Бүртгэлийн хугацаа дууссанаас 1-2 хоногийн дараа бүртгүүлэгчийн овог, нэр, код www.chd.moh.mn сайт дээр мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллийн самбарт тавигдах болно. Мөн 7012-8801, 7011-0891 утсаар лавлана уу. Танд өгсөн кодыг марталгүй сайн цээжлээрэй.

Алхам 3.Та шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү!

·         ·         Сургууль төгссөн диплом /Эх хувиараа/

  •   Иргэний үнэмлэх /эсвэл лавлагаа, гадаад пасспорт/

·         Шалгалтын төлбөр төлсөн баримт

Шалгалтын төлбөрийг шалгалтанд орж буй хүн бүр төлнө.

1.    Шалгалтын төлбөр – 12,000 төгрөг

2.    Хүлээн авах банк – Төрийн сан

3.    Хүлээн авах байгууллага – Эрүүл мэндийн хөгжлийн төв

4.    Зориулалт – Шалгалтын төлбөр

5.    Дансны дугаар – 900020020

Алхам 4. Та шалгалтандаа тэнцсэн бол дараах материалыг авчирна уу.

Хэрвээ та шалгалтандаа тэнцсэн бол дараах материалыг ажлын 3 хоногийн дотор Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр шалгалт хариуцсан мэргэжилтэнд авчирч өгнө үү.

1.    Өргөдлийн маягт  /www.chd.moh.mn сайт-аас татаж авч бөглөнө/

2.    Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

3.    Иргэний үнэмлэхний хуулбар

4.    3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 2 сар авахуулсан/

5.    Хугацаа дууссан зөвшөөрөл эх хувиараа /анх удаа шалгалтанд орж байгаа бол шаардлагагүй/

6.    2 жилийн хугацаатай зөвшөөрлийг 5 жилээр сунгаж байгаа бол

·         Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

·         Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

7.    Тэмдэгтийн хураамж

·         2 жилийн зөвшөөрөл авах бол – 10,000 төгрөг

·         5 жилийн зөвшөөрөл авах бол – 5,000 төгрөг төлнө.

Хүлээн авах байгууллага – Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авах банк – Улаанбаатар хотын банк

Дансны дугаар - 2611016809

Гүйлгээний утга - Эрүүл мэндийн хөгжлийн төв РД: 9086331 /Заавал бичнэ./

Зориулалт – Тэмдэгтийн хураамж


  Алхам 5. Лицензээ хэрхэн авах вэ?

Та материалаа хугацаандаа амжиж өгсөн тохиолдолд таны лиценз 1 сарын дараа гарах болно, та лицензээ авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеээр авна уу.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.